Мэдээ №1

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн CS-13 зөвлөх баг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон төслийн нэгжтэй хамтран тариаланчдын бүлэг хоршоодыг чадавхижуулах өдөрлөгийг Төв аймгийн Батсүмбэр суманд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, ХААИС-АЭС, ХААИС-МААБТС, УХЭШХ, УГТХ, Мал аж ахуйн хүрээлэн, ШУТИС-ийн “Тана” лаборатори, төсөл хэрэгжиж буй орон нутгийн удирдлага, тариаланчдын бүлэг, хоршоодын гишүүд, Солонгосын хөдөө аж ахуйн техник экспортлогчдын нийгэмлэг, Кубота Монгол ХХК-ийн төлөөллүүд санал солилцож, нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.