Мэдээ №3

Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод баригдаж буй 2024 онд ашиглалтанд орох Дулааны тал услалтын системийн эзэмшилт, ашиглалтыг хэрхэн зохион байгуулах сэдвээр зөвлөгөө өгөх уулзалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Уулзалт семинарт ТХН-ийн зөвлөх, мэргэжилтнүүд, Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжилтнүүд, Жинсийн орой ХХК-ийн төлөөллүүд, Хэрлэн сумын зохицуулагч, ногоочдын бүлгийн төлөөллүүд болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцож санал солилцлоо.