Мэдээ №8
ТХН-ийн багийнхан Төв аймгийн Борнуур сумын Борнуур, Хэнтий аймгийн Мөрөн сумын Эрдэнэ-Уул, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Хонгор-Овоо услалтын системүүдийн зураг төсөл болон Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх байгууллагуудтай 5 дах удаагийн хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлэгт ТХН-ийн зохицуулагч Б.Отгонбаяр, хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Г.Цэцгээ, байгаль орчны мэргэжилтэн Г.Ариунаа, хуулийн зөвлөх Ч.Раднаабазар, Борнуур сумын засаг дарга В.Батболд, газрын даамал Батмөнх усны зөвлөх инженер Ш.Баранчулуун, Монголын усжуулалтын холбооны тэргүүн, эксперт Л.Мягмар, Ус хэрэглэгчдийн холбооны тэргүүн Ц.Дамба нар оролцож услалтын системүүдийн тэр дундаа Борнуур услалтын системийн лаг шавар /хагшаас/-ын хуримтлалд хийх техникийн шийдэл, боомтын ус гаргах барилгад хийгдэх ажлууд, шүүрлүүд,усан сангийн эзэлхүүнийг нэмэгдүүлэх, засвар шинэчлэлтээр хийгдэх ажлуудыг хэлэлцэж, орон нутгийнхны саналыг тусгах талаар харилцан ярилцлаа.