Төслийн баг услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажлын гүйцэтгэгчид, БХТ ТӨҮГ-ын Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын албаны дарга Ө.Мөнх-Отгон, хяналтын инженер Д.Нэргүй, ЭХҮТ ТӨХХК ЗТХХ-ийн инженер Г.Насандаваг, О.Батцэцэг, ХАА Инновацийн нэгдлийн зөвлөх Д.Баатархүү, CS-29 Услалтын систем ашиглах чадавхийг бэхжүүлэх зөвлөх багийн усны барилгын инженер Х.Мөнхтуяа, инженер эдийн засагч Л.Лхагвасүрэн нарын оролцогч талуудтай ажил эрчимжүүлэх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтын үеэр төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс услалтын системүүдийн барилгын ажлын явц, тэдгээрийн санхүүжилт, цаашдын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах хамтын ажиллагааны гэрээний талаар мөн 2025 онд хийгдэх ажлууд,техникийн болон улсын комиссын ажиллах хугацаа, гүйцэтгэгчдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах түүний хүрээнд хэрэгжүүлэх ажлууд, анхаарах асуудлууд, зардлын талаар тайлагнан танилцуулж, талууд өөр хоорондоо асууж тодруулах асуудлаа хэлэлцэж, цаашид эрчимтэй нягт хамтран ажиллахаа хүлээн зөвшөөрсөн үр дүнтэй уулзалт боллоо.